Компани нь 1996 онд 3 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдан өнөөг хүртэл гадаад худалдаа, үйлчилгээний чиглэлээр дагнан, одоогийн байдлаар 30 гаруй албан хаагчидтай, 3 хэлтэс албатай, "World Wine" дарсны төрөлжсөн 7 салбар дэлгүүр, албан ёсны гэрээт борлуулагч Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Өмнөговь аймгийн Даланзадгад хотуудад ажиллаж байна.

Энэ хугацаанд Германы “Ostrau” үйлдвэр, “Die Weinlieferanten ” компани, Италийн “Fratelli Martini ” компани мөн Франц улсын дэлхийд алдартай “Les Grands Chais De France” компаний Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 13 гаруй орны 170-аад нэр төрлийн Европ болон дэлхийд нэр хүндтэй, чанартай брэнд бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээр хамгийн хямд үнээр нийлүүлж байгаа нь бидний давуу тал юм.