Бид эх орондоо зохиогддог томоохон үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог. Тэдгээрээс дурдвал:
- Тус компани нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар Түншлэл - 2005” Олон улсын намрын үзэсгэсэн яармагаас “Шилдэг маркетингтай байгууллага” өргөмжлөл хүртсэн бөгөөд энэ нь МХАҮТанхимаас биднийг үзэсгэлэнд ажилттай оролцсоныг үнэлсэн явдал юм.
- 2006, 2008 оны 5 сард АНУ-ын Элчин Сайдын Яамны ажилтнуудад зориулсан албан ёсны бус дарсны амталгаат өдөрлөгт өөрийн бүтээгдэхүүнээрээ оролцсон.
- Мөн бид уламжлал болгон зохион байгуулагддаг “Аялал Жуулчлалын Үзэсгэлэн”-д тогтмол оролцдог.
- Франц улсын Bordeaux хотод болдог VINEXPO олон улсын үзэсгэлэнд өөрийн харилцагч “Les Grands Chais De France” компаний урилгаар 2005, 2007 онуудад 2 удаа оролцсон.
- Мөн Герман улсын Дюселдорф хотод болдог PROWINE олон улсын үзэсгэлэнд 2005, 2008, 2009 онд өөрийн харилцагч “Ostrau ” үйлдвэрийн урилгаар 3 удаа оролцсон.
- 2009 оны 3-р сард өөрийн харилцагч “Ostrau ” үйлдвэрийн урилгаар 2 ажилтан уригдан зочилж Герман улсын Дюселдорф хотод болдог PROWINE олон улсын үзэсгэлэнгээс шилдэг ажилтан цом, өргөмжлөл авсан.
- 2009 онд “ УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ” 370 олон улсын намрын үзэсгэлэнд амжилттай оролцсоныг өндрөөр үнэлэж “Ноён уул Эрдэнэ” ХХК-нийг “СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ БАТАЛГААТ БҮТЭЭГДЭХҮҮН НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГААР” шалгаруулсан.
- 2009 онд “ECOBRAND AWARDS – 2009” алтан медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.
- 2010 онд “Бизнес Шинэчлэлийн Жил” МХАҮТанхимаас “Шилдэг Импортлогч Байгууллага” цом, өргөмжлөлөөр шагнагдсан.
Эдгээр дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцсоноор дарсны хөгжлийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл авах, шинэ бүтээгдэхүүний амталгаа хийх харилцагч нартайгаа уулзаж бизнесээ өргөжүүлэхэд маш их тус нэмэр болдог
